• Эхлэл
  • Б.Батцэцэг Д.Цогтбаатарын бодлогуудыг унагаж, гадаад харилцааг сүйрүүлж байна

Б.Батцэцэг Д.Цогтбаатарын бодлогуудыг унагаж, гадаад харилцааг сүйрүүлж байна

2025/07/31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гурван ч засаг дамнан сайдаар тогтвортой ажиллаж байгаа. Тэрээр 2016 оноос Гадаад хэргийн дэд сайд, 2021 оноос Гадаад харилцааны сайдаар ажиллаж байна. Гадаад харилцааны яаманд 9 жилийн турш ажиллаж байгаа ч энэ салбар өмнөх сайд Д.Цогтбаатарын үеэс дордож сүйрч байгаа талаар яамныхан болоод салбарт санаа зовж буй хүмүүс ил далд ярилцах болжээ.

Б.Батцэцэгийн өмнөх Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын үед манай улсын гадаад бодлого амжилттай хөгжиж, гадаад бодлогыг эдийн засагжуулах олон сайн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Мөн томоохон хөрөнгө оруулалтыг татаж чадаж байв. Д.Цогтбаатар сайдын олон сайн бодлогууд Б.Батцэцэг сайдыг ирсэн цагаас хойш суларсаар өдгөө гадаад бодлого уналтын хэмжээнд хүрч, торойж харагдах дорвитой ч бодлогогүй явна. Нэг жишээ гэхэд сүүлийн жилүүдэд манай улс Б.Батцэцэг сайдын чиг бодлогоор хэдэн стан орнуудаар л айлчилдаг болчихсон. Ямар сайндаа л “стан цэцэг” сайдын балгаар Монгол Улсын гадаад бодлого нуман тулгуурт орчихлоо, Монгол Улсыг шившиглэж дууслаа гэх мэт мэдээлэл хэвлэлээр хөврөөстэй байхав дээ. Төрийн алба залгамжтай явдаг гэгддэг ч дэлхий ертөнцийг алган дээрээ байгаа юм шиг хардаг мэргэшсэн дипломтч Д.Цогтбаатар сайдын эхлүүлсэн, хийж хэрэгжүүлсэн сайн бодлогын дэргэд одоогийн сайд эмэгтэй Б.Батцэцэг өнгө өнгийн торгон дээлээр гоёж, сормуусаа дэрвийлгэхээс өөр ч нүдэнд торойх бодлого даанч алга даа. Үнэндээ Б.Батцэцэгийг сайдаар ажилласан энэ он жилүүдэд манай улсын гадаад бодлого урагшлах биш ухарсан гэхэд хилсдэхгүй юм.


Сэтгэгдэл байхгүй байна