• Эхлэл
  • АНУ ногоон картын сугалааг түр зогсоох шийдвэр гаргалаа

АНУ ногоон картын сугалааг түр зогсоох шийдвэр гаргалаа

2025/12/20

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт Брауны их сургуульд олон хүний аминд хүрсэн буудлагын хэргийн дараа тус улсын ногоон картын сугалааны хөтөлбөрийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Уг халдлагын улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд сэжигтэн нь Португалийн иргэн байсан. Тухайн сэжигтэн Пүрэв гаригт (2025.12.18) нас барсан байдалтай олдсон. Албаныхны мэдэгдсэнээр, сэжигтэн нь 2017 онд цагаачлалын төрөлжсөн сугалааны визийн хөтөлбөрөөр (DV1) АНУ-д нэвтэрч, ногоон карт авсан байсан нь тогтоогджээ.

Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгдэхдээ, ерөнхийлөгч Трампын заавраар уг визийн хөтөлбөрийг түр зогсоосон бөгөөд “Энэ гамшигт хөтөлбөрөөс болж дахин нэг ч америк хүн хохирох ёсгүй” гэжээ.

АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр, 48 настай Клаудио Невеш Валенте гэгч сэжигтэн нь энэ долоо хоногийн эхээр Массачусетсийн Технологийн их сургуулийн (MIT) профессор, Португалийн иргэн Нуну Лурейрог мөн хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж байна. Ногоон картын сугалааны хөтөлбөр нь АНУ руу цагаачлах хүний тоо цөөн байдаг улс орны иргэдэд жил бүр 50 мянга хүртэл визийг санамсаргүй сугалаагаар олгодог.

Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм олон нийтийн сүлжээнд бичихдээ, ерөнхийлөгч Дональд Трамп уг хөтөлбөрийг 2017 онд Нью-Йорк хотод найман хүний амийг автомашинаар дайран хөнөөсөн халдлагын дараа зогсоох гэж оролдож байсан гэжээ. Тэр халдлагыг үйлдсэн Узбекистаны иргэн Сайфулло Саипов мөн энэ визийн хөтөлбөрөөр АНУ-д орсон байсныг дурдсан байна. Эдгээр мэдэгдэл нь сэжигтэн Клаудио Валентег Нью-Хэмпшир мужийн Салем хотод байрлах агуулахад нас барсан байдалтай олдсоноос хэдхэн цагийн дараа гарчээ. Цагдаагийнхан түүнийг өөрийгөө буудсан байж болзошгүй гэж үзэж байна.

Цагдаагийн мэдээлснээр, хяналтын бичлэг болон иргэдийн өгсөн мэдээлэл мөрдөн шалгах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэжээ. Валентегийн цогцсыг олсноос гадна түүний цүнх болон хоёр галт зэвсгийг олсон. Мөн ойролцоох автомашинаас илэрсэн нотлох баримтууд нь Брауны их сургуульд болсон буудлагын хэрэгтэй тохирч байна гэж Род-Айленд мужийн ерөнхий прокурор Питер Неронха мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна