
2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт давж биелэх боломж бүрдсэнийг үндэслэн ажилтнууддаа 2025 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгох шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гаргажээ. Мөн энэ жил “УБТЗ” ХНН нь нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг 12,3 хувиар нэмжээ. Тус нийгэмлэг нь 16 мянган ажилтантай манай улсын хамгийн том ажил олгогч байгууллага бөгөөд сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа 13 дахь сарын шагналт цалинг байнга 200 хувиар олгож байгаа гэнэ.


Сэтгэгдэл байхгүй байна