• Эхлэл
  • Албан тушаалын “шошго” дор амь зуугсад-2

Албан тушаалын “шошго” дор амь зуугсад-2

2026/01/11

Төрийн залгамж халаа гэж байхгүй болчихсон энэ үед халаглаад өнгөрөх биш хөндөж тавих жишээ олон буй. Тэдгээрийн зах зухаас нь бэлэн байгаа баримтуудыг дахин сануулья.

Дарга нарын томилгооны ийм жишээ олширсоор байгааг дахин дахин сануулах нь зүйтэй буй за.

Их идсэний дараа нэг өнж Б. Цэнгэл ээ?

Монгол Улсын төрийн мэдлийн гэх бүх албан байгууллагын хувь заяа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б. Цэнгэлийн гарт байна. Тэрбээр мөн л Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр өнөөг хүрсэн хүн. Ганцхан өөрөө ч биш түүний эхнэр С.Янжинсүрэн нөхрийнхөө нөмөр дор албан тушаалыг дэс дарааллаар эдэлж яваа эмэгтэй. Өөрийгөө чухам боловсролтой мундаг хүн, нөхрийн биш өөрийн хүчинд яваа хэмээн ойр тойрныхондоо байнга сануулдаг гэсэн. Уг нь бол хууль ёсоороо нэг гэр бүлийн хоёр. Том найзынхаа нөмөрт албан тушаалын “шошго” дор  амь зуугсад юм.

С.Янжинсүрэн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын дарга, Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх, Шадар сайдын зөвлөх, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга зэрэг албан тушаалыг хашиж явсан.

Ерөнхийдөө аль ч Засгийн газрын үед ажил албатай,  албан тушаалтай явдаг эмэгтэй. Түүний нөхөр Б.Цэнгэл нь эхнэртээ зориулж Төрийн ордны чанх ард хотын А зэрэглэлийн бүсэд байрлах “Эрдэм таурт” оффис худалдан авч өгч гайхалтай тохижуулж өгсөн гэж нэг хэсэг хэвлэлээр шуугьж байгаад намдсан. Тухайн барилгаас 1.мквт нь 1000 ам. долларын үнээр худалдаж авсан гэх баримт ч үлдсэн байна. Эхнэрийн албан тушаал ийн байхад өөрийн албан тушаал ч гэрлийн хурдаар өсчээ.

Б.Цэнгэлийн албан тушаалд томилогдсон он сарыг хөөж үзвэл, тэрбээр нэг жил болоод нэг том албан тушаалд томилогддог хүн ажээ.

 Тодруулбал,

2008 онд Замын- Үүд дэх Гаалийн газрын дарга,

2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал,

2011 онд Авто тээврийн үндэсний төвийн дарга,

2012онд  Зам, тээвэр барилга хот байгуулалтын Дэд сайд,

2013 – 2015 онд МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын Ахлах зөвлөх,

2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга,

2017-2019 онд “Монголын Төмөр зам”-ын ТӨХК-ийн захирал,

2019-2020 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, 2020 – 2026 он (одоог хүртэл) Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байна. Зөвхөн нэг гэр бүлийн албан тушаалыг товчхон дурдахад ийм байна. Гэтэл бусад төрийн албан хаагчдын мэдлэг боловсрол, туршлага, ажилласан жил өнөөдрийн төрийн бодлогод огт багтахгүй, нэг бүлэглэлийн хэмжээнд албан тушаалыг хувааж авдаг, бусдад хэзээ ч боломж олгодоггүй, “би “-гээр амьдардаг, бид гэсэн ойлголтыг оюун санаанаасаа арчиж хаясан ийм нэгэн бүлэглэл төрд ноёрхож, бусдын боломжоор амьдран суусаар 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Өмнөх нийтлэлийг дор дарж уншина уу 

Албан тушаалын “шошго” дор амь зуугсад-1

Салаавч П.Дэлгэрнаран


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна