• Эхлэл
  • "Сэргэлэн" дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

"Сэргэлэн" дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

2026/02/04

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж буй "Сэргэлэн" дэд станц болон бусад бүтээн байгуулалтын ажилтай Ерөнхий сайд Г.Занданшатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцав.

"Сэргэлэн" дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм.

Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ.

Төслийн хүрээнд 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц барина. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хоёрдугаар сард багтааж сонгон шалгаруулна гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.

90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станцыг "Сэргэлэн" дэд станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглах юм.

Бөөрөлжүүт цахилгаан станц, Багануурын цахилгаан хуримтлуурын станц ашиглалтад орсон. Энэ хавар барилгын ажил нь эхлэх дулааны 5-р цахилгаан станц, "Сэргэлэн" дэд станц, 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц зэрэг шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна