
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Хувьцаа эзэмшигчдийн хурал энэ сарын 6-ны өдөр болно. Тус хурлаар хувьцаа эзэмшигчид дүрэмдээ өөрчлөлт оруулна. Учир нь Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг удирдах багийг багаар нь сонгон шалгаруулж ажиллуулъя гэдэг шийдвэр гаргасан аж. Ингэснээр "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр багаараа ажиллах эрх зүйн боломжийг нээж өгөх юм байна. Одоогийн мөрдөж буй дүрэмд зөвхөн гүйцэтгэх захирал гүйцэтгэх эрх мэдлийг удирдах зохицуулалттай. Хувьцаа эзэмшигчид дотоод дүрмийг өөрчилснөөр сонгон шалгаруулалт явуулж, зөвхөн гүйцэтгэх захирлыг бус удирдлагын багийг багаар нь сонгон ажиллах болох юм
Харин энэ жил нийт иргэдэд ногдол ашиг хуваарилах эсэх тухайд хуулиараа "Эрдэнэс Тавантолгой" компани хоёрдугаар сарын 15 гэхэд тайлангаа гаргадаг. Ингээд хэрвээ ногдол ашиг тараахаар болвол хувьцаа эзэмшигчдийн хурал болж 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэх асуудлыг шийднэ.
Өөрөөр хэлбэл, тус компани 2025 онд ямар ашигтай ажилласан бэ гэдгийг харж байж ногдол ашиг хуваарилах эсэхийг шийднэ.
Энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай
-Өнгөрсөн жилийн хувьд 90 сая тонн нүүрс экспортод гаргасан. Энэ бол түүхэн дээд үзүүлэлт. Гэхдээ урд хөршид түүхий эдийн үнэ буурсан. Хоёрдугаар сарын 15-нд тайлан гарна, түүнээс өмнө хэн нэгэн янз бүрийн зүйл ярих нь зохисгүй. Хоёрдугаарт дээр хэлсэн , хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хувьцаа эзэмшигчид шийднэ. Засгийн газар дангаараа шийддэг юм биш гэсэн тайлбар өгсөн юм


Сэтгэгдэл байхгүй байна