• Эхлэл
  • Зах, худалдааны төвүүд 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой юу

Зах, худалдааны төвүүд 00:00 цаг хүртэл ажиллах боломжтой юу

2026/02/06

Сар шинийн өдрүүдэд томоохон зах худалдааны төв уртасгасан цагаар ажиллах эсэх нь өнөөдөр /2026.02.07/ шийдэгдэнэ. 


Сар шинийн баяр ойртож, иргэдийн худалдан авалт нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг НИТХ-ын дарга А.Баяр уриалсан. Тодруулбал, баярын өмнөх өдрүүдэд зах, худалдааны төвөөр үйлчлүүлэгчийн тоо огцом нэмэгдэж, ачаалал ихэсдэг. Иймд иргэдийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах зорилгоор ажиллах цагийн хуваариа сунгах, 00:00 цаг хүртэл уртасгахыг зах, худалдааны төвийн удирдлагуудад санал болгосон. Үүний дагуу томоохон “Нарантуул” ОУХТ, “Бөмбөгөр”, “Алтжин Бөмбөгөр” худалдааны төв, “Номин Тав трейд” сүлжээ дэлгүүр, “Хүчит шонхор” ХХК, “Скай хайпермаркет” ХХК зэрэг байгууллагын төлөөллүүдтэй уулзаж саналыг нь сонссон байна. Тэдний зүгээс “Саналыг дэмжих боломжтой. Өнөөдөр буюу баасан гаригт хариугаа эцсийн байдлаар хэлье” гэх хариуг өгөөд байгаа ажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дуламсүрэн “Цагийн менежмент хийснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеэр буюу ажлын цаг дуусахтай зэрэгцэн иргэд зах, худалдааны төвөөр яарч сандарч үйлчлүүлэхгүй. 00:00 цаг хүртэл тухтай үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ" гэлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна