• Эхлэл
  • Хятад улс бодлогоо өөрчлөхгүй гэв

Хятад улс бодлогоо өөрчлөхгүй гэв

2026/02/09

БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 9 /Reuters/. Өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, нэг сонгууль болсноор Японтой холбоотой бодлогоо БНХАУ өөрчлөхгүй гэжээ.

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдсан эвсэл өнгөрсөн ням гарагт болсон сонгуульд ялсан нь түүний хувьд амласан татварын хөнгөлөлтөө хэрэгжүүлэх, цэргийн төсвийг нэмэгдүүлэх боломжийг нээж байна.

Такаичи өнгөрсөн оны 11 дүгээр сард  “Хэрэв Хятадын тал Тайванийн эсрэг цэргийн үйл ажиллагаа явуулбал манай орны амар тайван байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсэх бөгөөд цэргийн хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүй" гэж хэлснээр Хятадтай маргаан үүссэн юм.

БНХАУ ардчилсан засаглалттай Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Харин Тайванийн засгийн газар үүнийг няцаадаг юм.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жян өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Тайванийн талаар хийсэн мэдэгдлээ буцаахыг Японы Ерөнхий сайдаас  шаарджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна