• Эхлэл
  • Зам засварын ажил V сараас эхэлнэ

Зам засварын ажил V сараас эхэлнэ

2026/03/25

Нийслэлийн хэмжээнд энэ жил 13 байршилд 52 км авто зам, замын байгууламжийг шинээр барихаар төлөвлөөд байна. Үүнээс таван байршилд 33.8 км замыг засаж шинэчлэх бол, нийт 85.8 км замыг шинээр тавьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн хоёр байршилд явган хүний гүүрэн гарц, 31 км гэрэлтүүлгийн ажил хийнэ. Зам засвар, бүтээн байгуулалтын ажил 2026 оны 5-6 дугаар сард эхлэх бөгөөд засварын ажил хийгдэх дүүргүүдийг дурдвал, Хан-Уул дүүрэгт найм, Сонгинохайрханд дөрөв, Баянголд хоёр, Баянзүрхэд хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг төсөл хэрэгжих юм.

Албаныхны үзэж байгаагаар эдгээр ажлын үр дүнд авто замын түгжрэл, ачаалал тодорхой хувиар буурна гэж үзэж байгаа юм.

АВТО ЗАМЫН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛ

  1. Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам
  2. Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас Үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам
  3. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртлэх 12.55 км авто зам
  4. Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам
  5. Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам
  6. Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам
  7. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам
  8. Сүхбаатар дүүргийн 19-р хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил
  9. Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам
  10. Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам
  11. Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам

АВТО ЗАМЫН ГЭРЭЛТҮҮЛЭГ

  1. Найрамдал зуслангийн авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил
  2. Товчооны авто зам, Моносийн уулзвараас эмээлт хүртэлх авто замын гэрэлтүүлгийн угсралтын ажил

ОРЦ, ГАРЦНЫ ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ

  1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж
  2. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзар хүртэлх авто зам дээрх гүүрэн гарц
  3. 22-ын товчооны замыг Найрамдлын замтай холбох нүхэн гарц хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.

ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна