• Эхлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргана

2026/03/27

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ 2025 оны зургадугаар сарын 13-нд Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилж байв. Гэвч найм орчим сарын дараа Ерөнхий сайдаас чөлөөөлөгдөх хүсэлт гаргаснаар дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүсэв. Ингэснээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Ерөнхий сайдад МАН-ын дарга, УИХ -ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлж, намын Бага хурлыг товлохоор болж байна.

Ардчилсан намаас намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн шаардлага тавьснаар УИХ-ын үйл ажиллагаа гацаад байсан юм. Тиймээс МАН-ын бүлэг хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөр энэ асуудлыг ярилцаж, улс төрийн шийдвэр гаргах байр суурьт нэгдсэн бололтой.

Харин МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдыг нэр баталгаажуулсны дараа Н.Учрал дараагийн Засгийн газраа дангаараа байгуулах уу УИХ дахь намуудтай хамтрах уу гэдэг асуулт гарч ирэх бололтой.

Үүнтэй зэрэгцээд Н.Учрал дараагийн Засгийн газраа АН, Үндэсний эвсэлтэй хамтран зохион байгуулна гэх мэдээлэл ч гараад байгаа юм. Гэвч Ардчилсан намын зүгээс дараагийн Засгийн газартай хамтрахгүй, тохирохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ.

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

  • МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  •  МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
  • МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва
  • МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
  • МАН-ын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
  • МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
  • МАН-ын Орон нутаг хариуцсан орон тооны бус нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан
  • МАН-ын орон тооны бус Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
  • УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар
  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  • Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр
  • Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар
  • МАН-ын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар
  • Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
  • Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
  • Хот байгуулалт, барилгажуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа , Ж.Ганбаатар,  Н.Наранбаатар,  Л.Энх-Амгалан,  У.Отгонбаяр, З.Мэндсайхан, Г.Тэмүүлэн, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн, М.Мандхай, Б.Уянга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын Захиргаа, Санхүүгийн газрын дарга  Б.Батцэцэг, Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул, УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа хөгжлийн хүрээлэнгийн Бодлогын зөвлөлийн гишүүн Ц.Цогзолмаа, Удирдах Зөвлөлийн гишүүн, "Эрдэнэт критикал минералс" ТӨҮГ-ын Бүтээмж хариуцсан менежер М.Оюунчимэг нар багтдаг.

НЭМЭЛТ: 

Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ Удирдах зөвлөлдөө өгчээ. Одоо тус намын Удирдах зөвлөл хуралдаж байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна