
УИХ-ын даргад нэр дэвшиж буй парламентад таван удаа сонгогдсон УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогтын АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя. Тэрбээр 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 67 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 346 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.
Түүний нэр дээр гурван нийтийн орон сууц бүртгэлтэй бөгөөд амины орон сууцгүй гэжээ. Мөн зуслангийн газар, байшингүй, үйлчилгээний зориулалттай нэг барилга, нэг авто зогсоолоо нийтэд нь 3.6 тэрбум төгрөгөөр үнэлжээ.
Тэрбээр тээврийн хэрэгсэл, малгүй гэж ХОМ-тээ мэдүүлсэн байна. Харин өмчлөх эрхтэй гурван газар, эзэмших эрхтэй нэг газраа 1.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Үүнээс гадна 249 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банкинд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол 3.3 тэрбум төгрөг бусдаас авах авлагатай гэсэн байна. Харин зээлгүй гэжээ. УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт нь “Агротехимпекс” ХК, “Силикат” ХК, “Зоос Гоёл” ХК, “Таван Толгой” ХК, “Говь” ХК, “Хар тарвагатай” ХК, “Ремикон” ХК, “АПУ” ХК-д хөрөнгө оруулалт хийсэн байна.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль
- 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч
- 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч
- 2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал
- 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал
- 2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
- 2008 онд "Нью Прогресс" группийн Ерөнхийлөгч
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд.
- 2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
- 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
- 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга


Сэтгэгдэл байхгүй байна