• Эхлэл
  • Валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

Валютын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрчээ

2026/04/03

Монгол Улсын гадаад валютын нөөцийн хэмжээ 2026 оны I улирлын эцсийн гүйцэтгэлээр 7,187.8 сая ам.долларт хүрч оны эхнээс 182.5 сая ам.доллароор өссөн байна. Ингэснээр гадаад валютын нөөцийн хэмжээ түүхэн дээд түвшинд шинэчлэн тогтоов. Энэ нь валютын төлбөртэй барааны импортын 8.4 сарын хэрэгцээ, бараа болон үйлчилгээний импортын 5.6 сарын хэрэгцээ, богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь тус тус хангах түвшинд буюу олон улсад өргөн ашигладаг нөөцийн хүрэлцээт байдлын шалгуурыг хангаж байгаа юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна