• Эхлэл
  • Бүсийн наадмуудын хуваарьтай танилцана уу

Бүсийн наадмуудын хуваарьтай танилцана уу

2026/06/25

Үндэсний их баяр наадам хаяанд ирж, монгол түмэн дэнж хотойтол наадах цаг ойртсоор байна. Өнгөрсөн жил түүхт 100 жилийн тэгш ой нь тохиосон нэг аймаг, 27 сумын нутагт наадамчин олон хөл хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр баярласан билээ. Тэгвэл энэ жилийн хувьд тэгш ой нь тохиож буй аймаг, сумдын тоо харьцангуй цөөн байна. Ингээд баяр наадмынхаа товыг албан ёсоор зарлаад байгаа аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


  • Архангай долдугаар сарын 8, 9
  • Баянхонгор долдугаар сарын 25, 26
  • Булган долдугаар сарын 8, 9
  • Говь-Алтай долдугаарсарын 8, 9
  • Говьсүмбэр долдугаар сарын 8, 9
  • Дархан-Уул долдугаар сарын 8-10
  • Дорноговь долдугаар сарын 6, 7
  • Дорнод долдугаар сарын 8, 9
  • Дундговь долдугаар сарын 24-26
  • Завхан долдугаар сарын 24-26
  • Орхон долдугаар сарын 22-26
  • Өвөрхангай долдугаар сарын 8, 9
  • Өмнөговь долдугаар сарын 8, 9
  • Сүхбаатар долдугаар сарын 24-26
  • Сэлэнгэ долдугаар сарын 8, 9
  • Төв долдугаар сарын 8-10
  • Хөвсгөл долдугаар сарын 8, 9

Хэнтий аймаг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдахаар товлосон байна. Харин баруун аймгуудад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн баяр наадмыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулаад байгаа юм.

Дундговь аймгийн баяр наадам, Говийн бүсийн хурд долдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болох бол Сүхбаатар аймгийн баяр наадам, Зүүн бүс болон баруун бүсийн хурд мөн долдугаар сарын 24-26-ны хооронд болох ажээ. Энэ онд Дархан-Уул аймаг байгуулагдсаны 65, Орхон аймаг байгуулагдсаны 50 жил, Хархорин сум байгуулагдсаны түүхт 70 жилийн тус тус тохиож байгаа юм байна.

Төв аймаг

 Алтанбулаг сум – 100 жил

 Баянчандмань сум – 90 жил

Архангай аймаг

 Цэцэрлэг сум – 100 жил

Ховд аймаг

 Ховд сум – 80 жил

 Буянт сум – 100 жил

 Дөргөн сум – 70 жил

Завхан аймаг

 Түдэвтэй сум – 100 жилийн тус тус тохиож байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна