• Эхлэл
  • Зардал хэтэрсэн ч төлөх эзэнтэй

Зардал хэтэрсэн ч төлөх эзэнтэй

2016/01/15

Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр цаашид Оюутолгойн ордыг жинхэнэ утгаар нь ашиглах боломжтой эсэх талаар олон цуу яриа гараад байгаа.

Тэгвэл энэ асуудал дээр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлэхдээ:   
Оюутолгойн бүтээн байгуулалтын их ажлын өмнө шаардлагатай байсан санхүүжилтийг босгож чадлаа. Олон улсын банк санхүүгийн 20 байгууллагаас энэ зээлийг босгож байгаа. Үүнийг төслийн санхүүжилт гэж нэрлэж болно. 4.4 тэрбум ам.долларыг Монголын эдийн засагт дараагийн 5-6 жилийн хугацаанд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулахаар зээлж авч байгаа юм.

Үүнийг “Оюутолгой” компани зээлж авч байгаа гэдгийг тодруулах хэрэгтэй байх. Цэвэр “Оюутолгой” компанийн зээл гэж ойлгох хэрэтэй ба “Рио Тинто” компани тодорхой хэмжээний баталгаа гаргаж өгсөн. Энэ нь зээлийн шийдвэрт үр дүнгээ өгсөн хэрэг хэмээлээ. Түүний ярьсанаар бол ирээдүйд зардал хэтэрвэл “Рио Тинто” нөхөж төлөх бололтой.

Гэхдээ уул уурхай, ашигт малтмалын салбар дахь зогсонги байдал, зардал хэмнэлт үргэлжилсээр байгаа. Зарим шинэжээчдийн ярьсанаар 2015 онд тус салбарын уналт юу ч биш 2016 онд үүнээс ч хүнд байх болно хэмээжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна