“Собеседник” сонины сэтгүүлчид 2013 онд нөхрөөсөө салсан Людмила Путинагийн амьдралыг эргэн сурвалжилж яваад гайхшралд орсон байна. Оросын тэргүүн хатагтай асан 2015 оны 2-р сарын 2-нд буюу бараг жил орчмын өмнө овгоо сольж Очеретная гэгдэх болсон байна. Тэрээр Москва хотын Шилжилт хөдөлгөөний төвийн удирдлагаас ийм овогтой паспорт авчээ. Хэрэгт дуртай сонины редакцийнхан ийм овогтой эрийг ч олж. 37 настай Артур Очеретной ерөнхийлөгчийн экс гэргийн дэмжлэг үзүүлдэг Хувийн харилцааны хөгжлийн төвийг тэргүүлдэг бөгөөд тохиолдлын хэрэг гэж үзэхгүй байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна