Цаг агаар

2016/01/26

Сүүлийн хоногуудад хүйтний эрч чангарч байгаа. Хөдөө орон нутгаар цас, цасан шуурга ихтэй байгаа тул зудын байдалд орсон байна.

Гэхдээ энэ долоо хоногт хүйтний эрч бага зэрэг сулрана хэмээн өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй.

Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч, явган шуурга шуурна.

Завхан голын эхээр 36-41 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хүрэн бэлчир, Хараа, Ерөө голын хөндийгөөр 26-31 градус, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

Харин маргааш буюу энэ сарын 27-нд өдөртөө -19 шөнөдөө -27 байх юм байна. Мөн энэ сарын 28, 29-ны өдрүүдэд өдөртөө -20, -21 градус, шөнөдөө -30, -31 градус хүйтэн байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна