• Эхлэл
  • “Дэлхий 2016 сэтгүүл” Монголд

“Дэлхий 2016 сэтгүүл” Монголд

2016/01/26

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Эдийн засаг, бизнес­ийн чиглэлийн англи, монгол хэл дээрх "Mongolian Economy" сэтгүүл 173 жилийн түүхийг бүтээсэн, дэлхийн тэргүүлэх эдийн засгийн сэтгүүл “The Economist”-ийн жилийн “The World in 2016” дугаарыг тусгай зөвшөөрлийн хүрээнд хийж, уншигчдадаа хүргээд  байна. Бид тус дугаар анхлан хэвлэгдэж хүмүүст хүрсний 30 дахь жилийн тэгш  ойгоор нь  Монгол Улсад  гаргаж байгаадаа баяртай байна. Эл үйл явдал 2011 оноос англи-монгол хос хэл дээр хэвлэгдэж эхэлсэн манай “Mongolian Economy”сэтгүүлийн ч гэсэн таван жилийн ойн үеэр тохиосоныг тэмдэглэхэд таатай байна.

“The World in 2016”  сэтгүүлийн дэлхийн улс төр, эдийн засгийн 2016 оны нөхцөл байдлыг таамагласан гайхалтай нийтлэлүүд таны сонирхлыг лавтайяа татна. Дэлхий 2016 сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Даниел Франклин 2016 оныг "Зовлон зүдгүүр, Эмэгтэйчүүд болон Ялалт” хэмээх гурван үгээр тодорхойлсон. Энэ талаар дэлгэрэнгүйг та сэтгүүлээс уншаарай.

Мөн манай сэтгүүлчдийн болон Монголын салбар бүрийн мэргэжилтнүүдийн 2016 оны талаарх нийтлэлүүд танд мэдлэг, мэдээлэл өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байна.

“The World in 2016” сэтгүүлийн  30 жилийн туршид урьдчилан хийсэн таамаглалууд бодит байдлаас хол зөрдөггүйг тус сэтгүүл баталсан байдаг.

Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн "The Economist" сэтгүүлийн тусгай дугаар "The World in 2016" дугаарын агуулгын бүтцийг товчлон хүргэбэл:

18 бүлэг тив, их гүрнээр нь ангилсан,
146 нийтлэл,
81 улсын тухай онцлох мэдээлэл, эдийн засгийн үзүүлэлтүүд,
13 салбарын тухай мэдээлэл, төлөв
2 цагалбар, Дэлхийн ба Монголын онцлох үйл явдлуудаас бүрдсэн

Энэ бүх мэдээллийг багтаасан уг сэтгүүл  бүтэн жилийн туршид таны ширээн дээр байхад хуучрахгүй мөн таныг уйдаахгүй харин ч нээж унших бүр оюуныг тань ундаалах болно.

 

Та манай сэтгүүлийн талаар мэдээлэл авах болон худалдан авахыг хүсвэл манай редакцийн 70115477, 90099880, 94092904 утсаар холбогдож авна уу. Мөн та "Дэлхий 2016" сэтгүүлийг Mongolian Economy сэтгүүлийн редакци,  Их Дэлгүүрийн "Мажестик" номын дэлгүүр болон “Goodprice” сүлжээ дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.

 

“Mongolian Economy” сэтгүүлийн редакци

www.mongolianeconomy.mn

 

Англи эхийг энд дарж уншина уу

For Mongolian version please click here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна