Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдан тус намд ИЗНН, МҮАН-ыг нэгтгэх санал тавих шийдвэр гаргажээ. Энэ дагуу Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын Н.Батцэрэг нартай уулзаж, нэгдэх саналыг албан ёсоор гардуулав.
Одоо ИЗНН болон МҮАН өөрсдийн Гүйцэтгэх зөвлөл, Их, Бага хурал зэрэг шат шатны байгууллагууд, гишүүдээрээ хэлэлцүүлэн асуудлыг удахгүй шийдвэрлэнэ гэж ardchilsannam.mn сайтад мэдээлжээ.
Ардчилсан намыг 2000 онд МҮДН, МСДН, МҮАН, Монголын сэргэн босголтын нам, МоАН нэгдэн байгуулагдсан, парламентад 35 суудалтай. Харин одоо энэхүү санал санаачилга хэрэгжвэл ардчилсан чиг баримжаатай, парламентад суудалтай гурван нам нэгдэж буй Монголын улс төрийн томоохон алхам болох нь.
Одоо УИХ:
Ардчилсан нам-35
МАН-26
“Шударга ёс” эвсэл -10 /11 гишүүнтэй байснаас Ц.Батцогт эвслээс гарч Ардчилсан намын бүлэгт элссэн/
ИЗНН-хоёр
Бие даагч гурван гишүүнтэй. МҮАН МАХН хамтарч наймаас дээш гишүүнтэй байж УИХ-д бүлэг байгуулах босгыг давсан.
“Шударга ёс” эвслийн бүлэгт\ МҮАН-ын гурав /Г.Уянга, С.Батцэрэг, М.Сономпил/, МАХН-ын долоон гишүүнтэй /О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Л.Цог, Ж.Цолмон, Ц.Оюунбаатар, Тэрбишдагва, Ч.Улаан Д.Тэрбишдагва/
Хэрвээ эвсэл задарч МҮАН-ын гурван гишүүн Ардчилсан намд нэгдэх юм бол МАХН дангаараа бүлэг байх чадамжгүй болох юм.
Тэгэхээр одоо Ардчилсан нам 35 + МҮАН гурав+ИЗНН хоёр буюу гурван нам нэгдсэн 40 гишүүнтэй болох чадамж харагдаж байна. Хэрвээ гурван нам нэгдэж чадвал шүү дээ.
Ямартаа ч ИЗНН, МҮАН-тай тодорхой төвшинд хэлцэл хийсний үндсэн дээр ийн албан ёсны, баяр ёслолын байдалтай харилцан бичиг солилцож байгаа биз. Гэтэл өмнө Ардчилсан намд байгаад МҮАН-аас нэр дэвшсэн Г.Уянга гишүүн хаачих бол? Дахиад Ардчилсан намдаа очих уу? Саяхан намын даргадаа тунирхлын захидал бичсэн Г.Тэрбишдагва МАХН-даа хэвээр үлдэх үү гэсэн асуултууд бас байна.
Ямартаа ч гурван нам ийн нэгдэж чадах юм бол парламент дахь хүчний харьцаа их л сонирхолтой болох нь дээ.
А.Туяа
Д.Тэрбишдагвын захидлын талаарх мэдээллийг эндээс уншина уу
МОНГОЛЫН НАМУУДЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГЫГ ЭНДЭЭС УНШИНА УУ
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна