БНХАУ-ын хамгийн их уншигчтай “The China Daily” сонин анх удаа монгол бүтээгдэхүүнийг онцолсон байна.
Тус сонины англи хэл дээрх хувилбарын “Life style” нүүрэн дэх “Good Enough to eat” нийтлэлд Монголын “Lhamour” брэнд байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцжээ.
Австралийн Edible Beauty, Шинэ Зеландын Oxygen, Америкийн Intelligent Nutrients, Английн Little Butterfly London нарын зэрэгцээ Монголын Lhamour-ыг онцолсон байна.
Тус нийтлэлд, Lhamour бол Монголын органик гоо сайхны анхдагч брэнд ба гоёмсог, хээнцэр сав баглаа боодолтойгоос гадна бүтээгдэхүүнүүдэд нь ордог түүхий эд хүртэл байгалийн гаралтай эрүүл мэндэд тустайгаараа онцлог.
Тус брэнд Монгол түүхий эд болох хатаасан чацарганаас гаргаж авдаг чацарганы тосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба чацаргана жимс нь хөгшрөлтийн эсрэг өндөр үр дүнтэй жимс юм.
Мөн тэдний гар аргаар хийдэг саван нь цэвэр байгалийн гаралтай сарлагийн сүү болон ямааны сүүгээр хийгддэг ба саван, ванны бөмбөг зэрэг бүх бүтээгдэхүүн нь хуурайшилтын эсрэг үйлчилгээтэй” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл байхгүй байна