Ээжийгээ хүлээн долоон жил Хятадад хятад хүнтэй амьдарч байсан охиныг эх оронд нь авчирчээ.
Охиныг Намуундарь гэдэг одоо 12 настай юм байна. Түүний ээж хятад хүнтэй гэрлэж Эрээн хотод амьдрахаар болж охиноо дагуулан очжээ.
Гэтэл охиноо гурван настай байхад ээж нь орхиж яваад ор сураггүй болсон байна. Тэрээр ээжийгээ хүлээж, Хятад хойд аавтайгаа долоон жил амьдарсан, Хятад хэл сайн мэдэх боловч Монгол хэлээ тийм ч сайн мэддэггүй байна.
Хятадад амьдарч байхдаа сургуульд сурах нас нь аль хэдийнэ өнгөрсөн. Бичиг баримт байхгүй учир сургуульд оруулж чадаагүй хэмээн түүнийг асарч байсан хятад эр хэлжээ.
Охиныг Эрээний консулиар дамжуулан эх оронд нь авчран эмээд нь хүлээлгэн өгсөн байна.
Түүний ээж өнгөрсөн жил бурхны оронд очсон тул эмээтэйгээ хамт амьдрах болжээ. Мөн түүнийг асарч байсан Хятад эрд манай Эрээн дэх консулынхан хүндэтгэл үзүүлсэн байна.
Харин одоо охин эмээтэйгээ Баянзүрх дүүрэгт амьдарч сургуульд сурах болсон байна.
Эх сурвалж: Энд дарж дүрсийг үзнэ үү.


Сэтгэгдэл байхгүй байна