МАХН-ын Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны орой 17.00 цагийн үед АТГ-аас баривчилан саатуулсан гэдэг мэдээлэл байна.
Энэ мэдээллийг албаны хүн үнэн гэдгийг нь баталжээ.
Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан баривчлан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461-р ангид саатуулсан байна.
Түүнчлэн Эрүүл, мэнд, спортын сайд асан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байсан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан тус намын хэд, хэдэн албан тушаалтнаас АТГ-ыхан байцаалт авсан гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна