АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд дараах 13 гудамжийг тохижуулахаар төлөвлөөд байна.
Тохижилтын ажлын явц гүйцэтгэлд Шуурхай удирдлагын штаб, холбогдох томоохон байгууллагуудыг оролцуулсан хяналтын 22 ажлын хэсгээс хяналт тавин ажиллаж байгаа аж.
Тохижилт хийх 13 гудамж:
- Энхтайваны өргөн чөлөө
- Их тойруугийн гудамж
- Чингисийн өргөн чөлөө
- Нийслэл хүрээ өргөн чөлөө
- Зайсангийн гудамж
- Наадамчдын зам
- Их сургуулийн гудамж
- Сүхбаатарын гудамж
- Олимпийн гудамж
- Их Монгол Улсын гудамж
- Гэндэнгийн гудамж
- Жамьян гүний гудамж
- Намяньжугийн гудамж-ийг иж бүрэн тохижуулахаар тохижилтын эскиз зургийг боловсруулж байна. Тохижилтын эскиз зургийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Гудамж төсөл хамтран боловсруулж дуусчээ.
Энэ мэтчилэн АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна. Уулзалт амжилттай явагдахад хувийн хэвшлийнхэний үүрэг их байгаа гэдгийг ч мөн албаныхан хэлсэн.
Холбоотой мэдээллийг эндээс уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна