Гуравдугаар сарын 14-нөөс 18-ны хооронд Дархан суманд баригдсан “Найрамдал хорооллоос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалт хийхээр болсон аж.
Мөн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумдад баригдсан орон сууцны тодорхой хэсгийг түрээсийн орон сууцанд шилжүүлсэн байна. Тус түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд тухайн орон нутагт ТОСК хариуцан зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна