• Эхлэл
  • 150 сая төгрөгийн алтан гулдмай дээрэмждээ

150 сая төгрөгийн алтан гулдмай дээрэмждээ

2016/03/15

Алтны ченж залууг байрных нь орцных нь зодож, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг өнгөрсөн нямаас даваа гаригт шилжих шөнө гарчээ. Хэрэг Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу “Баянмонгол” хороололд гарсан байна.

Алтны ченж 37 настай, иргэн Д-г шөнө 01:30 цагийн үед гэр лүүгээ орж явахад нь орцных нь гадаа дээрэмчид халдан нүүр рүү цохиж, хөлийг нь хавсарч унагаад, ногоон өнгөтэй цүнхийг нь аван зугтсан байна.

Цүнхэнд нь цамцанд ороож боосон тамхины хайрцагны хэмжээтэй 1.841.66 грамм хоёр ширхэг алтан гулдмай байсан талаар хохирогч Д цагдаагийнханд мэдүүлжээ.Монголбанкны ханшаар өнөөдөр нэг грамм алт 80 орчим мянган төгрөг гэж бодвол энэ нь 150 орчим сая төгрөгийн алт гэсэн үг юм.

 “Баянмонгол” хороолол орчин тойрондаа камертай байсанучраас гэмт этгээдүүдийн царай бичигдэн үлджээ. Дээрх этгээдүүд нь 25 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, өндөр нуруутай, гонзгой царайтай, хар хувцастай байсан гэсэн мэдээлэл байна.Одоо хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж буй бөгөөд гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. 

Дашрамд дурдахад сүүлийн үед гудамж талбай, орон сууцны хороолол орчмыг камержуулснаар гэмт хэргийн илрүүлэлтэд сайжирч, богино хугацаанд гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчлах боломжтой болж байгаа нь хэд хэдэн гэмт хэргээс харагдаад буй. Гэхдээ ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна