• Эхлэл
  • “Монгол цэргийн өдөр” үзэсгэлэн юуг өгүүлэв

“Монгол цэргийн өдөр” үзэсгэлэн юуг өгүүлэв

2016/03/15

Монгол цэргийн музейд эртний ховор нандин түүх өгүүлсэн зүйлс олон бий.

Бидний өвөг дээдсийн хэрэглэж байсан хуяг дуулга зэрэг сонирхон үзэх зүйл олон.

Тэгвэл Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд тус музейд “Монгол цэргийн өдөр” үзэсгэлэн нээгдсэн билээ.

Музейд үе, үеийн цэрэг эрсийн зэвсэг хэрэгсэл, дүрэмт хувцаснуудын Монгол цэргийн хүрэл дуулга, хүрэл галт буу, ялтсан хуяг, БНМАУ-ын маршал сэлэм, ЗХУ-ын зураач Ю.М.Непринцевийн “Тулалдааны дараахи амсхийлт” уран зураг, дүрэмт хувцас зэрэг үнэт үзмэрүүд байх бөгөөд үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 15-ны хүртэл үргэлжлэх юм байна.

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнг үзэхэд том хүн 3000 төгрөг, оюутан 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөг байх юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна