Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэж байна.
Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг телевизээр дамжуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй байна.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ажиглагчаар оролцож байна.
Хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар оролцож байна. Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, түүний өмгөөлөгч Ц.Баасандорж нарын гурван өмгөөлөгч мөн Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нар иржээ.
Дээрх хэргийг сануулбал: Шинэчлэлийн Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан буюу Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон юм.
Сэтгэгдэл байхгүй байна