• Эхлэл
  • Автобусны жолооч осол гаргажээ

Автобусны жолооч осол гаргажээ

2016/03/23

Нийслэлийн Замын цагдаагийн жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр буюу гуравудгаар сарын 22-нд нийт 256 дуудлага ирсэн байна.

Үүнээс зам тээврийн ослын 188 дуудлага бүртгэгдэж гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 86 бүртгэгдсэнээс найман хүн бэртэж гэмтсэн байна.

Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 14 дүгээр сургуулийн хойд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS  маркийн автобусны жолооч Д нь явган зорчигч 24 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Эрхүүгийн гудамж, Номин их дэлгүүрийн баруун замд T.Noan маркийн авто машины жолооч М нь явган зорчигч найман настай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн талаар Замын цагдаагийн газраас мэдээллэж байна. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцох доо анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна