Нийтийн эрхийг хамгаалах холбооноос АН, МАН, МАХН-уудад авто худалдааны захуудын болон НӨАТ-н шинэчлэгдсэн хуулийн заалтууд нь иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар бизнес эрхлэгчидтэй уулзах, үүсээд байгаа нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэхийг хүссэн боловч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УБ хотын МАН-ын хороон дарга Ц.Сандуй, БЗД-н МАН-н дарга Э.Бат-Амгалан нар Да хүрээ зах дээр очиж уулзалтад оролцсон талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл дээрх уулзалтын үеэр бизнес эрхлэгчид бүх захуудыг баруун тийш нүүлгэн шилжүүлэх гэж байгаа явдал нь ардчилсан нийгэмд төрийн дарамт хэрээс хэтэрсэн жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэдийн ажлын байрыг үнэгүйдүүлж, ажилгүйдлийг улам ихэсгэх явдал болж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн энэ үеэр нийслэл дэх бүх автомашин худалдаа, сэлбэг борлуулагч иргэд дуу нэгтэйгээр ямар ч тохиолдолд техник эдийн засгийн судалдаа тооцоогүй, хүн ажиллаж амьдрах нөхцөл бололцоо огтхон ч бүрдээгүй газар луу нүүхгүй гэдгээ бататган, хэрэв нэгдсэн дүгнэлт гараагүй байхад албадан нүүлгэвэл ажлын байрны нөхөн олговорыг хотын удирдлагуудаас гаргуулж авахаа мэдэгдсэн аж.
“Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-оос нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулсан Засаг даргын 980-р захирамж мөн НИТХ-ын 29-р тогтоолуудыг Захиргааны хэргийн шүүхэд өгч хэрэг үүсгэн шалгуулж байгаа энэ үед нүүлгэн шилжүүлэх ажил нь хэрэгжих боломжгүй гэдийг бизнес эрхлэгчиддээ уулзалтын үеэр танилцуулжээ.
Сэтгэгдэл байхгүй байна