• Эхлэл
  • Ази, Европын ард түмний чуулган Монголд болно

Ази, Европын ард түмний чуулган Монголд болно

2016/03/25

Улаанбаатарт болох АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази, Европын ард түмний чуулган ирэх долдугаар сарын 4-6-нд Монгол Улсад зохиогдох гэж байна.

Үүнтэй холбогдуулан тус чуулганыг зохион байгуулах Үндэсний хорооны гишүүд өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нд “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ази, Европын иргэдийн эв санааны нэгдлийг бий болгох, бүс нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлыг хамтарч шийдвэрлэх, ард түмний дуу хоолойг Засгийн газрын түвшинд хүргэх зорилго бүхий уг чуулганд АСЕМ-ын орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх ажээ. 

“Шударга, тэгш хүртээмжтэй хөгжлийн арга замыг хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд зохиогдох уг чуулганаар Ази, Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн тухай үзэл баримтлалын гол сэдвийг хөндөж хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлох юм байна.

Үүнд: Байгалийн баялгийн шударга хуваарилалт, газрын эрх, оролцоог ханган олборлолтоос гарах стратеги, Хүнсний аюулгүй байдлыг сэргээн бэхжүүлэх арга зам зэрэг 8 асуудлын эргэн тойронд хэлэлцүүлэг өрнөх бөгөөд чуулганд дотоодын иргэний нийгмийн төлөөл, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцох боломжтой аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна