• Эхлэл
  • Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломжгүй

Улсын төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломжгүй

2016/03/26

Ерөнхий сайдыг Дорнод аймагт албан томилолтоор ажиллаж байх үеэр хүүхдийн цэцэрлэгийг зориулалтын шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Тодруулбал: Байгуулагдаад 54 жил болж байгаа ч байгуулагдсан цагаасаа эмнэлгийн хуучин байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхдийн цэцэрлэгийг зориулалтын шинэ байртай болгох асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж тус цэцэрлэгийн эрхлэгч О.Зина Ерөнхий сайдаас хүсчээ. Ерөнхий сайд "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих боломж байхгүй ч концессын гэрээгээр шинэ цэцэрлэг барих асуудлыг судлан шийдвэрлэнэ" хэмээжээ.

Уулзалтын дараа Ерөнхий сайд Баянтүмэн сумын нутаг Баянбулагт хаваржиж буй 4 дүгээр багийн малчин Х.Энхбаатарынд зочиллоо. Малчид 10 хувийн хүүтэй зээл авах боломжтой болсныг хэлээд малаа угаалга вакцинд бүрэн хамруулсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг, малчин дансаа ашигладаг байхад жилийн 10 хувийн хүүтэй зээлийг Төрийн банкнаас авах боломжтойг ч хэлсэн.

2012 онд аймгийн сайн малчин болсон Х.Энхбаатар малаа 5 төрлөөр үржүүлж, энэ онд 1000 гаруй тоо толгойд хүргэжээ. Өнөөдөр анхны төлөө хүлээн авсан тэднийх энэ хавар 400 гаруй төл хүлээн авах юм байна. Тэрээр Ерөнхий сайдаас малын түүхий эдийн үнийг буулгахгүй, тогтвортой байлгах, зүүн аймгийн малчид малынхаа махыг экспортлох боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн байна.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна