Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Гуравдугаар сарын 29-нд зарлаад байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж, хурц шүүмжлэл дэгдээгээд байна. Энэхүү чуулганаар
-Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай;
-Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай;
-Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай;
-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэнэ хэмээсэн нь маргаан дэгдээгээд байна.
Уран, цөмийн аюулын эсрэг тэмцэгчид үүнийг гаднаа сайхан нэр хаягтай ч цөмийн хаягдал эх орондоо булшлах арга замуудыг нээж байгаа төсөл гэж үзэж байгаа.
Тэд энэхүү конвенциудад нэгдсэнээр:
-Ашигласан түлшний менежментийн аюулгүй ажиллагааг хангах үүргийг улс хүлээнэ
-Зарим улс ашигласан түлшийг булшилдаг бол зарим нь улс түүнийг дахин боловсруулж болох ҮНЭТ ЭХ ҮҮСВЭР гэдэг тул хэрхэн тодорхойлох нь тухайн улсын асуудал гэжээ!
-Цөмийн хаягдал үүссэн улсад биш харилцан тохиролцсон тохиолдолд өөр улсад булшилж болох үр ашигтай менежмент байж болох тухай тус тус заасан гэж үзэж байгаа аж.
Тиймээс Конвенцид нэгдсэнээр гадны улс орнуудтай цөмийн хаягдлын зохистой менежментээр хамтран ажиллах нэрийдлээр нутагтаа авчирч булшлах аюул нээгдэж байна гэж үзэж байгаа аж. Тиймээс тэд энэхүү конвенцид нэгдэхийг эсэргүүцэх уриалга гаргаад байна.
Харин УИХ-ын албан ёсны вэб сайтад
-Манай улс уг конвенцийн нэмэлтэд нэгдэн орсноор цөмийн материалын болон цөмийн байгууламжийн биет хамгаалалтыг олон улсын түвшинд хүргэх, цөмийн терроризм, гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдгээр зорилтуудад нийцсэн үндэсний эрх зүйн орчинг бий болгоход дөхөм болох чухал ач холбогдолтой.
-Цөмийн хаягдлыг өөрийн нутагт оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглож, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тайлбарласан байна.
Мөн Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав “Монгол Улсад цөмийн хаягдал орж ирэхгүйг хатуу мэдэгдэж байна” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байна. Тэрээр ярилцлагаараа энэхүү конвенциудад нэгдсэнээр цөмийн хаягдалыг өөрийн нутаг дэвсгэрт булшлах зам нээгдэнэ гэсэн ташаа мэдээлэл гэж мэдэгджээ.
Ямартаа ч цөмийн хаягдал булшлах эсэх тухай асуудал ийнхүү дахин хурцтаж эхэллээ. Уг нь гуравдугаар сарын 19-нд УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан. УИХ-ын хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ёстой. Гэтэл дахин ийн яаравчлан ээлжит бус чуулган зарлаж байгаа нь сэжиг бүхий гэж үзэх хэсэг бас байна. Албаны эх сурвалжийн тайлбарласнаар бол энэ гуравдугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж байгаа. Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, үүнээс өмнө конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан. Тийм учраас ийн яаравчлан ээлжит бус чуулган зарлаж байгаа гэж тайлбарлаад байна.
Харин иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс конвенциудад нэгдэн орох нэрийдлээр цаашид цөмийн хаягдал булшлах талаар ямар нэгэн алхам хийх гэж байна гэж үзэж байна. Тухайлбал “Жудагт Монгол” хөдөлгөөнөөс нөгөөдөр буюу гуравдугаар сарын 30-нд жагсаал хийх тухай мэдээлэл гараад байна.
Сошиал сүлжээгээр тархаад буй зарим мэдээллийг дор хавсаргав
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна