• Эхлэл
  • Хууль өргөн мэдүүлсний дараа ээлжит бусыг нээнэ

Хууль өргөн мэдүүлсний дараа ээлжит бусыг нээнэ

2016/03/29

Өнөөдөр үд дунд яаралтай зарласан хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудлыг хэлэлцээд энэ асуудлаар Засгийн газар тусгайлан хуулийн төсөл мэдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын мэдэгдсэнээр уг төсөл нь Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг заасан зохицуулалттай байх аж. Засгийн газрын хувьд өнөөдөртөө багтаан энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсний дараа ээлжит бус чуулганыг нээж, хуулиудыг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Жагсагчдыг баривчлаагүй гэв

Засгийн газар төслөө татахаар болжээ

Ордны гадна шар нунтаг цацаж эсэргүүцлээ илэрхийлэв

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна