Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр 09.00 цагт нээж, үргэлжлүүлэн байнгын хороо хуралдуулахаар төлөвлөөд байсан боловч МАН-ынхан чуулгандаа ирэлгүй ирц бүрдээгүй учир Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулахаар зарласан аж.
Байнгын хорооны хурал мөн ирц бүрдээгүй бөгөөд одоо гишүүд бүлгүүдийн хуралдаанд суухаар болоод байна.
Үүнтэй зэрэгцэн өглөө Цөмийн хаягдлын эсрэг хөдөлгөөн гэх самбар барьсан хөдөлгөөнийхөн ордны баруун талд жагсч шар нунтаг цацсаны улмаас 10-11 цагийн үед Онцгой байдлынхан ирсэн бөгөөд Төрийн ордны баруун талын замыг цагдаагийнхан хаажээ.
Зам дээр цацсан нунтаг юу болохыг цагдаагийнхан болон онцгой байдлынхан тодруулахаар ажиллаж байна гэлээ. Цөмийн хаягдлын эсрэг тэмцэгч, Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар өөрийн цахим хуудсандаа “цагдаагийн ажилд хүндрэл учруулсан бололтой” гэсэн пост тавьж олны анхаарлыг татаад буй. Жагсаалд мөн Онги голын хөдөлгөөний тэргүүн асан, Гал үндэстэн холбооны тэргүүн Төрийн ордны гадаа галт зэвсэг хэрэглэсэн хэргээр хоригдож суллагдсан Ц.Мөнхбаяр оролцжээ.
13 цагийн байдлаар жагсагчдаас цагдаагийн газар байцаалт авч байна гэсэн мэдээлэл тараад буй.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна