• Эхлэл
  • Согтуу жолооч осол гаргажээ

Согтуу жолооч осол гаргажээ

2016/04/05

Замын хөдөлгөөний дүрэмд багагүй өөрчлөлт ороод буй. Жолоочийн хариуцлагын төвшин өндөр болсон нь замын хөдөлгөөний ачаалал болон зөрчлийг бууруулахад нөлөөлнө хэмээн үзэж буй аж.

Гэсэн хэдий ч зам тээврийн ослын тоо буурахгүй байгаа юм. Тэгвэл үүнтэй холбоотой хэрэг гараад байна.

Тодруулбал: Явган зорчигч иргэн зам тээврийн осол өртөн амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэг Сонгинохайрхан дүүргийн Баруун турууны давааны хойд замд T.Estima маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 35 настай эрэгтэйг дайрч, амь насыг нь хохироосон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Үүнээс гадна Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гуравдугаар буудлын замд Т.Fielder  маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргажээ. Тэрээр T.Prius маркийн Н гэх жолоочтой авто машинтай мөргөлдөж, улмаар жолооч 57 настай эрэгтэй Н-г гэмтээж хэргийн газрыг орхиж явсан байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

Энэ мэтчилэн хариуцлагаас мултрахыг оролдох явдал гарсаар байгаа билээ. Зөрчил гаргасан жолооч нар хариуцлага хүлээх нь тун тааруу хэмээн цагдаа нар хэлж байна. Ямартай ч жолооч нар дүрэм журмын дагуу хөдөлгөөнд оролцох юм бол дээрхтэй адил хэрэг гарах нь багасна гэж замын цагдаагийнхан хэлж байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • 888
    торгууль өндөрслөө гээд зөрчил буухгүшй л байна даа ерн зөрчилийг гаргая гэж гаргадаггүй байхаа боломжгүй эсвэл анхаарал сарниадл гаргадаг байх тэр сул талыг нь ашиглаад энэ ЗГ мөнгө хийгээд байдаг хэ хэ
    2016 оны 04 сарын 05
  • 888
    торгууль өндөрслөө гээд зөрчил буухгүшй л байна даа ерн зөрчилийг гаргая гэж гаргадаггүй байхаа боломжгүй эсвэл анхаарал сарниадл гаргадаг байх тэр сул талыг нь ашиглаад энэ ЗГ мөнгө хийгээд байдаг хэ хэ
    2016 оны 04 сарын 05