• Эхлэл
  • НӨАТ-ын кассын машин авахыг шаардахаа зогсооно

НӨАТ-ын кассын машин авахыг шаардахаа зогсооно

2016/04/06

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 22-ны өдрөөс өмнө өгсөн 11 700 иргэний буцаан олголтыг энэ сарын 10-ны дотор хийхээр болсон ба эдгээр иргэдэд олгох 9.2 тэрбум төгрөгийг баталгаажуулаад Төрийн сангийн газарт өнгөрсөн сард хүргүүлсэн.

Мөн Иргэд НӨАТ-ын буцаан олголтоо www.ebarimt.mn бүртгүүлсэн дансаар дамжуулан энэ сардаа багтаан авах тухай өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ удаа НӨАТ-ын машиныг заавал авах ёстой юу үгүй юу гэдгийн талаар мэдээлэл хүргэх гэж байна.

Энэхүү НӨАТ-ын машин авах, авахгүй гэх асуудал бий болоод байгаа. Мөн үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдээд байгаа билээ. Түүнчлэн иргэдээс борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош  аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын кассын машиныг заавал авах ёстой гэсэн шахалт дарамт үзүүлж байна гэсэн гомдол ирсэн.

Тэгвэл энэхүү гомдлын дагуу борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс доош  аж ахуй нэгжүүдэд НӨАТ-ын кассын машиныг заавал авах ёстой гэсэн шахалт дарамт  үзүүлэхгүй боллоо гэдгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан хэлэв.

Энэ нь жижиг бизнес эрхлэгчдийг НӨАТ-ын кассын машин авахыг шаардахаа зогсооно гэсэн үг аж.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна