Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай хуулийн төслийг хэлэлцэж санал дүгнэлтээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийх хуваартай байсан.
Гэвч улс төрийн намууд дотоодын асуудлаа шийдэх үүднээс хурал цуглаан ид өрнөж байгаатай холбогдуулан тус байнгын хорооны ирц хүрсэнгүй, хойшлогдлоо
Сэтгэгдэл байхгүй байна