• Эхлэл
  • С.Эрдэнэ: Өвчтэй хүүхдүүдэд дархлааны бэлдмэл үнэгүй олгоно

С.Эрдэнэ: Өвчтэй хүүхдүүдэд дархлааны бэлдмэл үнэгүй олгоно

2016/04/19

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр улаанбурханыг таслах зогсоохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр Улаанбурханаар өвчилсөн хүүхдүүдийн дархлааг дэмжихэд зориулан 453.9 сая төгрөгийн эм бэлдмэлийг зарцуулахаар болсон тухай мэдээлсэн юм.

Нярай, бага насны хүүхдүүд улаанбурханаар өвчилж ингэхдээ хавсарсан өвчлөлд өртөж байна. Энэ өвчний үед хүүхдүүдийн дархлааг дэмжих эм бэлдмэл өндөр үнэтэй байгаа учраас тэр бүр эцэг эхчүүд худалдан авч чадахгүй байгаа юм. Дархлаа дэмжих, хавсарсан өвчнийг эмчлэх эм бэлдмэлүүд 160-250 мянган төгрөгийн өртөгтэй байдаг бөгөөд дээрх мөнгөөр гурван сарын хэрэглээг хангах юм байна.

Тиймээс дархлааны бэлдмэл болон хавсарсан өвчнийг эмчлэх эм бэлдмэлүүдийг олгох хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн сангаас гаргах шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Нийт өвчилсөн хүүхдүүдийн 80 орчим хувь нь хөхний сүүгээр хооллодоггүй. Иймд энэ мөнгөөр долоон төрлийн эм, бэлдмэлийг худалдан авч ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлгүүдэд яаралтай хангах ажлыг эхлүүлэхээр боллоо гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна