Хүүхдийн парк буюу үндэсний соёл амралтын хүрээлэн хаалгаа нээхэд ойртож байна. Урин дулаан цагт багачуудын зорих цорын ганц үндэсний хэмжээний соёл амралтын хүрээлэн бол парк. Гэвч энэ л үед улсын өмч байсан хүүхдийн паркын өмчлөлийн асуудал сэдэрч, цөөхөн хэдхэн тоглоом нь үнэтэй. Борчуудын хүүхдэд хаалттай гэсэн сэдэв хөндөгддөг. Хүүхдийн парк хэнийх вэ гэхээр автоматаар Бодь групп гэсэн нэр бууж ирнэ. Бодьтой холбоотой бол гишүүн Л.Болдтой холбоотой байж таараа гэдэг утгаар нь чих тавиад явахаар өнөөх Болд нь ч Бодь группийнхнээсээ өрх тусгаарласан байдаг. Олны нүдэнд ил явдаг улстөрчийнх нь хувьд өнөөдөр ч хүүхдийн паркийг хүмүүс Л.Болдоос нэхдэг. Болд Бодь группын ТУЗ-ын дарга байх үедээ хүүхдийн парк бол нийслэлийн өмчид байх учиртай гэсэн үг унагаж Бодь группын хувь нийлүүлэгчид болох Зоригт, Баясгалан нартайгаа түнжин хагарч явж байсан ч удаатай. Нарийндаа бол Л.Болд хүүхдийн паркийн газар битгий хэл бүхий л компаниудаа аавынхаа өгсөн “Бодь” гэдэг нэрийнх нь хамт “булаалгачихаад” ядаж нэрээ өмчилж үлдье хэмээн шүүхэд гомдол мэдүүлж яваа юм байна. Энэ хуваагдлын эцэст “Голомт” банк төдийгүй өнөөдрийн Хүүхдийн парк ч Д.Баясгалан хэмээх “эзэн” дээр данслагдан үлджээ. Саяхнаас MCS-ийнхэн АСЕМ-ын зочдыг хүлээн авахын тулд “Шангри Ла” зочид буудлын үүд хүртэл парк дундуур авто зам тавих шаардлагатай гэснээс болоод газрын маргаан дахин сэдэрсэн талаар хэвлэлүүд бичиж байна. Нийт 32 га талбайн 12 га газрыг эзэмшиж байгаа “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийнхан газар дээрээ тийм авто зам төлөвлөөгүй, газраа өгөхгүй гэж үзэж байгаа юм байна. Энэ асуудлыг хотын удирдлагууд ч шийдэж чадахгүй түрдээ гацаасан гэх. MCS “Голомт” хоёр яаж учир зүйгээ олох бол гэдэг ч сонирхол татах сэдэв. Нэгэнт төслөө хэрэгжүүлээд явж байгаа “Голомт”-ынхон тийм амархан газраа найр тавихгүй л болов уу. Газар битгий хэл нэр, усыг хүртэл өмчлөх гэдэг хатуу байр суурьтай компани. Харин MCS ямар ч асуудлыг алсаас, дээрээс шийдэж сурсан компани гэдэг билээ.
- Эхлэл
- Хүүхдийн парк хэнийх вэ?
Хүүхдийн парк хэнийх вэ?
2016/04/19
ИХ УНШСАН


Сэтгэгдэл байхгүй байна