Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн Ч.Насанбат нарын зургаан хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр хянан хэлэлцжээ.
Ингээд шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Э-д Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулжээ
Сэтгэгдэл байхгүй байна