Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулж, эхлүүлэх дараах байршил дээр барилгажилтын төсөл боловсруулж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна. Үүнд:
БАГЦ |
БАЙРШИЛ |
НД-01 |
Налайх дүүргийн 2 дугаар хороо |
БЗД-01 |
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо |
БЗД-02 |
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Сүүний 21, 22, 27 дугаар байрууд нийт 0,51 га |
ХУД-1,2 |
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрууд 2.05 га. Нэхмэлийн 12, 13, 17, 18 дугаар байрууд 0.86 га. |
ХУД-03 |
Хан-Уул дүүргийн 2 ба 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах |
ХУД-06 |
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо |
ХУД-07 |
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо |
ХУД-08 |
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо |
БГД-01 |
Баянгол дүүрэг, 2 дугаар хороо 1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр нийт 3.43га |
БГД-06 |
Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо 7, 8, 9, дугаар байр нийт 0.67га |
Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилганд заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцлөөр төлөгдсөн 300,000 (Гурван зуун мянга) төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
-
Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга
-
Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт
-
Татвар болон шүүхийн байгууллагаас авсан тодорхойлолт
-
Түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж нэгдэж консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/
-
Барилгажилтын төсөл /Эскиз, гадна шугам сүлжээний шийдэл/
-
Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан графикийн хамт
-
Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө
-
Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.
-
Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгаа.
-
Төслийг хэрэгжүүлэх техникийн чадавхийн мэдээлэл /өөрийн эзэмшлийн тоног төхөөрөмж, машин механизм, хүний нөөцийн мэдээлэл, удирдлагын багийн танилцуулга/
Сэтгэгдэл байхгүй байна