• Эхлэл
  • Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг илчиллээ

Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор дансыг илчиллээ

2016/05/09

Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас бэлтгэн гаргаж буй “Панамын материалууд” гэж нэрлэгдсэн шуугиант мэдээллүүдийн ээлжит хэсгийг тавдугаар сарын 9-нд зарлана гэгдсэн. Монголчуудын хувьд оффшор дансны хэмээх энэ мэдээлэл УИХ-ын гишүүн С.Баярцогтын гэх мэдээллээр шуугиан тарьж байсан. Оффшор дансны мэдээллийг ил болгож Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримт бий гэж буй юм. Ийн ээлжит материалыг нийтэд мэдээлнэ гэснээс хойш манай сүйхээтэй улс төрчид 46 иргэнийг мэдээллийг би задална гэж шуугиан дэгдээгээд амжсан. 

Уг нь “offshoreleak.icij.org” албан ёсны цахим хуудаснаас хүссэн хэн боловч мэдээллийг шууд авах боломжтой юм байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар Монголын хоёр иргэний оффшор данстай тухай мэдээлэл тавигдлаа. Түүнчлэн Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй Хятадын хоёр иргэн, Өвөр монголд болон Монгол Улсад бүртгэлтэй хоёр компанийн тухай мэдээлэл тус тус тавигдсан байна. 

Харин бусад мэдээлэл цагийн зөрүүнээс шалтгаалаад тавдугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03.00 цагийн орчимд нийтлэгдэх бололтой.

Нэр

Оффшор данстай болсон огноо

Компанийн нэр

Байршил

1.

Янсанжавын Очирсүх

2005.09.27

Wisdom International Holdings Ltd.

#12, BZI-25 BLDG. 2nd KHOROO CHINGELTEI DISTRICT, ULAANBAATAR MONGOLIA

2.

Борхүүгийн Дэлгэрсайхан

 

2008.06.19

Eiffel View Universal Holdings Ltd

No. 28-65, Su Ho Bator District 3 Ulan Bator Mongolia

 

Борхүүгийн Дэлгэрсайхан

 

2005.10.18

Eiffel View Universal Holdings Ltd

STR. BARUUN SELBE 5-R KHOROO, CHINGELTEI DISTRICT ULAANBAATAR, MONGOLIA

Я.Очирсүх гэж хэн бэ

Оффшор данс нь ил болоод буй Я.Очирсүх нь 1999-2000 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм. Тэрбээр Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаярын үед Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Засгийн газар Ерөнхий сайдаа оролцуулаад 10 сайдтай байжээ.   

2013 онд түүний оффшор данс ил болоход тэрбээр “Иймэрхүү юм гарч л байдаг, намайг ямар зүгээр байлгах биш дээ. Ардын нам 2000 онд ялж, авлига цэцэглэснээс хойш сайд болж амьдралаа дээшлүүлсэн хүмүүст ард түмэн их атаархдаг болсон. Но-той зүйл бол төрийн өндөр албан тушаал эрхэлж байх үедээ тийм данс нээлгэж их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх. Миний хувьд төр, түмнээсээ хулгайлсан, идсэн уусан зүйл байхгүй гэдгийг дахин мэдэгдэх байна” хэмээн хэвлэлд ярьж байжээ.

Б.Дэлгэрсайхан гэж хэн бэ

Тэрбээр 1964 онд Дорноговь аймагт төрсөн. 1987 - 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 - 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн. Ингээд 1993 онд "Дорнын говь" ХХК-ийг үүсгэн байгуулснаар өнөөг хүртэл бизнесийн салбарт хүчин зүтгэж яваа нэгэн.

Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй Хятадын хоёр иргэний оффшор дансны мэдээлэл

 

Нэр

Оффшор данстай болсон огноо

Компанийн нэр

Байршил

1.

Liu Yao Gang

 

2002.11.06

BEST RICH DEVELOPMENT LIMITED

C/O 11/F., Huawen Building North Street, Xincheng District Hohehot, Inner Mongolia

2.

Yang Gui Xiang

 

2002.11.06

BEST RICH DEVELOPMENT LIMITED

C/O 11/F., Huawen Building North Street, Xincheng District Hohehot, Inner Mongolia

1.    “Mongolia Yiluohe Steel and Iron Mining Company Limited”
        Оффшор данстай болсон огноо: 2007.10.31
        Хувьцаа эзэмшигч, захирал: Li Xiao Ming
        Оффшор дансны байршил: Portcullis TrustNet Chambers P.O. Box 3444 Road Town, Tortola British Virgin Islands
        Үйл ажиллагааны төрөл: Арилжааны компани
        Үйл ажиллагааны хэв: Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг
2.    “Mongolia Gobiceke Energy Ltd”
       Оффшор данстай болсон огноо: 2009.05.11
       Хувьцаа эзэмшигч, захирал: QIN SHENG 秦升
       Оффшор дансны байршил: Portcullis TrustNet Chambers P.O. Box 3444 Road Town,     Tortola British Virgin Islands
       Үйл ажиллагааны төрөл: Арилжааны компани
       Үйл ажиллагааны хэв: Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна