• Эхлэл
  • “Петровис”-ын эзэн Ч.Давааням “Панам паперс”-т данстай

“Петровис”-ын эзэн Ч.Давааням “Панам паперс”-т данстай

2016/05/12

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

“Панам паперс”-ын дуулианыг дагаад “Оффшор бүсэд компаниа бүртгүүлснээр орлогоо татвараас нуух зорилготой байсан” гэдэг үндэслэлээр олон ч бизнесмэнүүд ёс зүйн эчнээ шийтгэл амсч эхэллээ. Тэдгээр Монголын бизнесмэнүүдийн дунд Чойндонгийн Давааням хэмээх нэр бичигджээ. Түүний нэр дээр Wuxian technology Limited гэх default болсон компани, Label light Ltd хэмээх татан буугдсан компани оффшор бүсэд бүртгэлтэй байх аж.

Оффшор данстнуудын дунд олон нийтэд огт танигдаагүй хүмүүс байгаа ч үнэндээ тэдний зарим нь олны танил улстөрчдийн ар тал, санхүүжүүлэгчид юм. Чойндонгийн Давааням гэхэд л монголчууд бидний халаастай өдөр тутам харьцдаг, шатахууны томоохон импортлогч “Петровис” компанийг үүсгэн байгуулагчдын нэг, өдөө хувь эзэмшигч нь. Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой. Чухам  юугаар холбоотойг тайлбарлана гэвэл экс Ерөнхий сайдын Америк дахь үл хөдлөх хөрөнгө, хувийн долоон хаусын асуудлыг энд сөхөх болох юм. С.Баяр Америкт хувийн долоон байшинтай гэдэг мэдээлэл тухайн үедээ хэвлэлээр шуугиан тарьсан бөгөөд тэдгээрийн зарим нь Чойндонгийн Даваа хэмээх эзэмшигчтэй байдаг талаар ч яригдаж байсан. Дараа нь эзэмшигчийн нэр ус солигдож, экс сайдын гэр бүлийнхэн дээр данслагдсан гэдэг.

Тэгэхээр Монголдоо монополь болсон шатахуун импортлогч “Петровис” компанийн хувь эзэмшигчид татваргүй бүсэд орлогоо хадгалж, эсвэл огцорсон улстөрчдөд өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авч өгч байдаг гэж ойлгогдохоор байгаа юм. Монголчуудын хувьд стратегийн чухал бүтээгдэхүүн болсон шатахууны хангамжийг нь атгаж, үнийн тоглолтоор үргэлж тэднийхээ халаасыг тэмтэрч байдаг атлаа ардаа улстөрчдийг тэтгэж, арлын бүсэд орлогоо нууж байдаг нь “Панама папаерс”-ийн дуулиан дунд илрэх шиг боллоо.

Холбоотой мэдээллүүд 

Оффшор, оффшор, оффшор

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    TEGEED TER BAYAR CHINI AMERIKT BAISHIN BAITUGAI MAIHAN CH BAIHGUI GEED BAIDGUIIN
    2016 оны 06 сарын 09
  • Зочин
    Манай тарвага энэ хүнээс маш их айдаг.
    2016 оны 05 сарын 13
  • Зочин
    Давааням бол Баярын засгийн газрын 2008, 2009 онд шатахууны нөхөн олговор нэрээр 8 тэрбум, 12 тэрбум төгрөгийг шатахууны компаниудад зүгээр л тарааж өгсөн мөнгөнөөс Баярын хувийг офшор дансаар дамжуулж, түүнийг нь мань хүн хууль ёсны болгох гэж Америкт баахан хаусууд болгосон байгаа. Мань хүнээс хаусыг нь одоо бол хямдхан авч болохоор байгаа байх шүү. ккк. Ойлгомжтой.
    2016 оны 05 сарын 12