Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-ын 76 гишүүн төв талбайд жагсаал хийж, 10 гишүүн нь 10 хоногийн өлсгөлөн зарлана гэж энэ сарын 25-нд мэдэгдэж байсан. Харин 26-ны баасан гаригт төв талбайд жагсаал хийх зөвшөөрөлгүй олгоогүй учраас намынхаа байранд өлсгөлөн зарлахаар боллоо гэсэн мэдээлэл тархсан билээ. Тэгвэл өнөөдөр буюу 28-ны ням гаригт МАХН-ынхан намынхаа байрны өмнө гэр барьж өлсгөлөн зарлаж эхэлсэн байна.
МАХН-ынхан шударга сонгууль явуулах, хүний эрх, эрх чөлөөг хангахыг шаардан ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа гэж мэдэгдэж буй юм. Мөн өчигдөр тус намын Төв хороо хуралдаж намын дарга Н.Энхбаярыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Гэхдээ нэр дэвшигчээр батламжлах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Харин АТГ-аас Н.Энхбаярын ялтай байдлын хугацаа дуусаагүй, 2017 оны наймдугаар сар хүртэл төрийн албанд ажиллах эрхгүй байгаа учир сонгуульд нэр дэвших боломжгүй гэж тайлбарлаж байсан. Магадгүй, СЕХ түүний нэр дэвших саналыг хүлээж авах эсэхээс өлсгөлөнгийн “хугацаа” тодрох бололтой.






Холбоотой мэдээллүүд
Н.Энхбаярын өлсгөлөн хийгээд элдэв дуулиан
МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв
МАХН-ынхан СЕХ-нд бүртгүүлж чадахааргүй болжээ


Сэтгэгдэл байхгүй байна