Уг нь УИХ-ын гишүүн Л.Болд “хүүхэн шуухан”-ы асуудалд нэг их орооцолдоод байдаггүй. Харьцангуй хожуу гэрлэсэн, өөрөөсөө дүүмэд ч гэмээр харагддаг хонгор хөөрхөн эхнэртэй, хүүхдүүд нь ч бага болохоор гэр бүлийнхээ амьдралыг тас нууцалж, эхнэр хүүхэд ээ өндгөө хамгаалж байгаа бүргэд шиг л олны хараанаас холын хол байлгадаг.
Эхнэр нь ч бусад улстөрчдийн эхнэрүүд шиг энд тэнд үзэгдэж, хэл амны бай болоод байдаггүй. Гэтэл саяхнаас сонгуулийн “синдром” эрч нэмсэн үү Лу.Болдын амрагийн тухай яриа дэгдэж эхэлжээ. Бүр нэгээр тогтохгүй амрагийн "дууль" ч байгаа юм байх. Тохьтой томоотойгоороо алдартай Л. Болдыг Сайхантамир хэмээх сайхан хүүхэнтэй янаг амрагийн холбоотой гэсэн яриа гарч, тэр амрагийнх нь эрэлд зарим хүн гараад байгаа сурагтай. Магадгүй зарим хүний хувьд тухайлбал, өрсөлдөгчдийнх нь хувьд ийм яриа гаргах нь ашигтай. Бүр хов болон “дэвжээсэй” гэж хүсч байгаа байлгүй.
А.Ану


Сэтгэгдэл байхгүй байна