Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Узбекстаны Наврузовтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч цаг дуусах мөчид торгуулж ялагдсан билээ.
Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, туслах дасгалжуулагч Ц.Цогтбаяр нар шүүгчдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хувцсаа тайлан эсэргүүцсэн юм. Дасгалжуулагч Б.Баяраа “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо асар их мөнгөнд идэгдчихэж. Бидний хөлс, хөдөлмөр, Монголын ард түмний итгэл байгаа шүү дээ. Бид нар хүрэл медаль авсан. Бид нар авч чадсан” хэмээн мэдэгдэж байсан юм.
Харин энэ асуудлаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттертээ жиргэжээ. Тэрээр "UWW kalendarchiliin olon ulsiin temtseend mgliin bag bureldehuunuudiig hizgaargyi hugtsaagaar hasah shiidver irsen bh shig bn......” хэмээн жиргэжээ.
Гэхдээ UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Эх сурвалж:news.mn
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу
Монгол дасгалжуулагчийн эсэргүүцлийн талаар-гадаадынхан
Сэтгэгдэл байхгүй байна