• Эхлэл
  • OУВС-гийн төлөөлөгчид Монголд ажиллаад буцлаа

OУВС-гийн төлөөлөгчид Монголд ажиллаад буцлаа

2016/11/07

Ноён Коши Матайгаар ахлуулсан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн төлөөлөгчид аравдугаар сарын 24-нөөс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатарт ажиллаад буцсан тухай ОУВС-ийн вэбсайтад мэдээлжээ.

Уг айлчлалын үр дүнгийн талаар тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер товч мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд ОУВС-ийн үзүүлэх тусламжийн хөтөлбөртэй холбоотой гол бодлогууд дээр Монголын эрх баригчидтай санал нэгдсэн, үр бүтээлтэй уулзалт болсныг дурджээ.

Одоо ОУВС-ийн төлөөлөгчид төв байгууллага руугаа буцаж, талууд дотроо зөвлөлдөхөд хэсэг хугацаа зарцуулна гэсэн байна.

Эцэст нь ОУВС хамтран ажилласан Монголын талд талархлаа илэрхийлээд Монголын эдийн засагт тулгараад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ.

Дашрамд дурдахад Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрч байгаа учраас ОУВС-гийн “Станд бай” хөтөлбөрт хамрагдах, ОУВС болон хандивлагч байгууллагуудаас зээл, тусламж авах тухай саналыг Монголын Засгийн газраас хүсэлт тавиад байгаа бөгөөд яг ямар нөхцөл, шалгуур, хэдий хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар одоогоор тогтсон мэдээлэл гараагүй байгаа юм.

Эх сурвалж: IMF

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН