• Эхлэл
  • Хятад улс Далай ламын айлчлалыг хориглохыг Монголоос шаарджээ

Хятад улс Далай ламын айлчлалыг хориглохыг Монголоос шаарджээ

2016/11/21

Түвдийн оюун санааны удирдагч Далай лам Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирсэн нь Монгол Хятадын харилцаанд сэв суулгаж болзошгүй талаар "Reuters" агентлаг уламжлав.

Хятадын эрх баригчид Гималайн Түвд орноо Хятадын хараат байдлаас ангижруулахыг хүсдэг Далай ламыг салан тусгаарлагч хэмээн үздэг.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гөүн Шуан хэлэхдээ “Хоёр орны хоорондын харилцааны тогтвортой хөгжлийг хангах, амлалтаа биелүүлэхийг Монголд уриалж байна” хэмээн хэлжээ.

Мөн тэрээр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр "Далай ламын айлчлалыг бүү хүлээн зөвшөөр” гэсэн байна.

“New York Times” сонинд Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй айлчлалыг хориглохыг шаардсан талаар мэдээллэв. Тус сонины нийтэлд “Хэдийгээр Далай ламын айлчлалыг Монголын төр засгаас ямар ч оролцоогүйгээр зохион байгуулж байгаа гэж буй ч энэхүү айлчлал нь Хятад, Монголын геополитикийн асуудал болж хувираад байна. Зохион байгуулагч Гандантэгчэнлин хийдийн зүгээс айлчлалыг зөвхөн номын айлчлал гэдгийг тодотгож байна.

Тэрээр “Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаархи байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн ярьжээ. Үүний хариуд Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас “Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийхээр болсон нь Монголын Засгийн газрын ямар ч оролцоогүйгээр зохион байгуулагдаж байгаа гэдгийг мэдэгдэж байна” гэж онцолсон байна.

Өнгөрсөн ням гаригт Хятадын эрх баригчид дахин мэдэгдэл гаргасан талаар тус улсын хэвлэлүүдэд бичсэн байна. Тодруулбал, Далай ламын айлчлалыг эсэргүүцсээр байтал Монгол улс хүлээн авсан нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэжээ. Энэ талаар “The Global times”-т мэдээллэхдээ Хятад улс “Далай ламын айлчлалаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг арилгаж, эрүүл зөв замаар хөгжиж буй Хятад-Монголын харилцааг алдагдуулахаас татгалзахыг Монгол Улсад хандан уриаллаа” гэжээ.

Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдэл хийхдээ “Хэдийгээр БНХАУ эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн боловч Монголын тал Далай ламыг өөрийн оронд хүлээн авлаа. Далай лам Монголд айлчилж байгааг Хятад улс эрс эсэргүүцэж байна” гэжээ. Тэрээр XIV Далай лам Хятадын эсрэг салан тусгаарлах ажиллагааг эртнээс явуулсан. “Далай лам бол улс төрийн цөллөгдөгч. Тэрээр шашны далбаан дор Түвдийг Хятадын газар нутгаас салгахыг оролдож буй хүн юм” гэжээ.

Мөн мэдэгдэлд “Далай лам Хятадын эсрэг салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах, Далай лам болон аль ч улс орны удирдагчид хоорондоо харилцаж холбогдохыг Хятад улс хэзээ ямагт эрс эсэргүүцэх болно. Далай ламын бүлгийнхэн салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг болохыг хүлээн зөвшөөрөх, Хятад улсын үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэх, Далай ламын айлчлалаас үүдэн гарах аливаа сөрөг нөлөөг арилгахыг БНХАУ-ын зүгээс Монголын талд уриалж байна гэжээ.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2006 онд Далай лам Монгол Улсад айлчлах үеэр Бээжин Улаанбаатар хоорондын нислэг цуцлагдаж, түүнийг явсны дараа хэвийн байдалд шилжиж байсан билээ. Дээрхэн гэгээнтэн XIV Далай лам 1979 оноос хойш ес дэх удаагаа Монголд айлчилж байна.

Эх сурвалж: Reuters, New York Times

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ХЯТА�? У�?С �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 11 сарын 23
  • Зочин
    ХЯТАД УЛС БОЛЬЁ ОО
    2016 оны 11 сарын 23
  • Ганаа
    Харин ч их удлаа монголдоо залж чадалгүй битгий их унтууц
    2016 оны 11 сарын 23
  • Иргэн
    Гандангийнхан цагаа олж хүн урьж бай
    2016 оны 11 сарын 22
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН