• Эхлэл
  • Хятад:4.2 тэрбумын зээлийн хэлэлцээ хэвийн үргэлжилнэ

Хятад:4.2 тэрбумын зээлийн хэлэлцээ хэвийн үргэлжилнэ

2016/12/01

Хятадын Хармөрөн муж дахь Нийгмийн ШУА-ийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Да Жыган хэлэхдээ “БНХАУ болон Монголын хоёр талын хамтын ажиллагаа, тухайлбал зээл болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас бий болгох ажил үргэлжилдгээрээ үргэлжлэх болно" гэж онцолжээ.

Энэ талаар “GlobalTimes” цахим хуудаст өнгөрсөн сарын 20-ны өдөр мэдээллэсэн байна.

Тус мэдээлэлд: “XIV Далай ламын Монголд хийж буй айлчлал Хятад-Монголын харилцааг хөндийрүүлж болзошгүй. Гэвч хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тухайлбал 4.2 тэрбум долларын зээл олголтын талаархи хэлэлцээ хэвийн үргэлжилнэ” гэж шинжээч хэллээ.

Өнгөрсөн бямба гаригт Далай ламын Монголд хийх дөрвөн өдрийн айлчлал эхэлсэн. Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын Гандантэгчэнлин хийдэд сүсэгтнүүдэд хандан үг хэлсэн. Баасан гаригт Далай ламын айлчлал нь улс төрөөс ангид, “цэвэр шашин номын зорилготой" бөгөөд айлчлалын явцад Монголын албаны хүмүүстэй ямар ч уулзалт хийхгүй гэж “Associated Press” агентлаг мэдээллэв.

Монголын тал 4.2 тэрбум долларын зээл авахаар Хятад улстай хэлэлцээ хийж байгаа энэ үед Далай лам айлчилж байгаатай холбоотойгоор Хятадын Хармөрөн муж дахь Нийгмийн ШУА-ийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Да Жыган хэлэхдээ “БНХАУ болон Монгол Улсын “Бүс ба Зам” санаачлагаар бий болгосон олон талт харилцаанд Далай ламын Монголд хийж буй айлчлал нөлөөлөх нь тодорхой. Түвдийг Хятадаас салган тусгаарлахаар оролдсоор байгаа энэ хүний айлчлалыг “цэвэр шашны зорилготой” гэж  тодорхойлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэлээ.

Да хэлэхдээ “БНХАУ болон Монголын хоёр талын хамтын ажиллагаа, тухайлбал зээл болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн зурвас бий болгох ажил үргэлжилдгээрээ үргэлжлэх болно" гэж цохон тэмдэглэв.

Тэрбээр хэлэхдээ “АНУ, Умард Солонгос болон Японтой сайн харилцаатай байж, Зүүн Хойд Азид чухал үүрэг гүйцэтгэж буй Монгол Улстай БНХАУ найрсаг харилцаагаа хадгалах хэрэгтэй. Тиймээс Далай ламын айлчлалаас шалтгаалан Монголд эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй л болов уу. Эдийн засгийнх нь хөгжил Хятад улсаас ихээхэн хамааралтай учир Монголын тал ч мөн адил Далай ламын айлчлалыг ашиглан хоёр улсын харилцааг сэвтээх үйлдэл хийхгүй байх” гэжээ.

Эх сурвалж: globaltimes

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН