• Эхлэл
  • 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулна

70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулна

2016/12/08

Засгийн газрын ээлжит хуралдаан /2016.12.07/ болж Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг УИХ-д яаралтай өргөн барих тухай хэлэлцэх болсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ удаа дээрх хурлаар яригдсан хоёр асуудал буюу зээл болон эрчим хүчний талаар ямар шийдвэр гаргасан тухай мэдээлэл хүргэж байна. Үүнд,

70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв

Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.

Эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа

Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм.

Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин