• Эхлэл
  • 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт

2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт

2016/12/08

Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа.

Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм.

Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Жагсаалтад:

1.  Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл

2.  Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулан сүлжээг өргөтгөх төсөл

3.  Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх төсөл,

4.  Чойрын дэд станц барих, өргөтгөх төсөл

5.  Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл

6.  Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих төсөл,

7.  Хөөтийн уурхайгаас улсын хилийн Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих төсөл,

8.  Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл,

9.  Нарийнсухайтын уурхайгаас улсын хилийн Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтжээ.

“Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Тэвшийн говийн цахилгаан станц төсөл”-ийн концессын шууд гэрээний хэлэлцээг сонирхсон хуулийн этгээдтэй үргэлжлүүлж, төслийг эрчимжүүлэхийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр дэмжлээ. Өмнө нь буюу 2014 онд хуулийн этгээд шалгараагүй тул уралдаант шалгаруулалт хүчингүй болж байжээ. 

Эх сурвалж: Zasag.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    erdenet ovootiig oligarh
    2016 оны 12 сарын 27
Сонин хачин